top of page

Зах зээлийн судалгаа гэж юу вэ? Ямар мэдээллүүд багтах вэ?

Зах зээлийн судалгаа гэдэг нь та бизнес эрхэлж байгаа орчиноо, хэрэглэгчээ танин мэдэж байгаа нэг хэлбэр юм. Судалгаагаар та дараах үндсэн асуултуудад хариулахад хангалттай юм.


Гол судлах зүйлс

  1. Бидний бүтээгдэхүүн үйлчилгээ юу вэ? Ямар сэтгэгдэл хэрэглэгчид төрүүлдэг, ямар онцлогтой бүтээгдэхүүн бэ? - БҮТЭЭГДЭХҮҮН

  2. Миний хэрэглэгч хэн бэ? Нийт хэдэн хэрэглэгч байдаг вэ? Үүнээс хэд нь, хэн нь манай хэрэглэгч вэ? – ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛ

  3. Зорилтот хэрэглэгч маань жилд/сард хэдэн бүтээгдэхүүн худалдан авдаг вэ? – ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ

  4. Миний өрсөлдөгч нар хэн бэ? Хэдэн өрсөлдөгч байна? Би хаана нь явна? – ӨРСӨЛДӨГЧ, ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ ХУВЬ

  5. Миний бизнест чухал гадны хүчин зүйлүүд юу байна? Хууль, дүрэм журам, эдийн засгийн талаас юу анхаарах вэ? Салбарын онцлог юу вэ? – ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

  6. Цаашдын хандлага юу вэ? Зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгч, бизнесийн орчин болон технологийн талаас цаашид ямар өөрчлөлт гарахаар байна, хандлага ямар байна? – ИРЭЭДҮЙН ХАНДЛАГА


Эдгээрийн мэдсэнээр

Эдгээр үндсэн зургаан бүлэг асуултанд хариулснаар та зах зээл хэмээх захгүй их далайд хөлөг онгоцтой (1), чиглүүлж өгөх луужинтай (2), очих тодорхой газартай (3), хаана явж байгаагаа мэдэх газрын зурагтай (4), орчин тойрноо таньж мэдэх дурантай (5), ойрын хэд хоногийн цаг агаарын мэдээтэй (6) аялж байна гэсэн үг юм.



Судалгаанд суурилаад

Зорьсон газраа саадгүй хүрэхэд танд өөр юу хэрэгтэй вэ? Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хөлөг онгоцоо хэн, хэзээ, хэрхэн яаж залуурдах, мөн хаагуур явж зорьсон газраа хүрэх замын төлөвлөгөө хэрэгтэй.

Ингээд зах зээлийн судалгаандаа үндэслэсэн бизнесээ илүү бодитойгоор төлөвлөж, амжилтанд хүрч чадна гэдэгт тань итгэлтэй байна.

Танд амжилт хүсье!



1 commento


sohbetodalari
28 dic 2022
Mi piace
bottom of page