Бид хаа нэг тийшээ аялалд гарахдаа хүрэх газраа тодорхойлоод, очих газраа ямар унаагаар очих, ямар хугацаа зарцуулах, аль замаар явах, хаана зогсож амрах, мөн аялалдаа ямар зардал зарцуулахаа төлөвлөдөг. Бизнес төлөвлөгөө бол аялалын төлөвлөгөөтэй агаар нэг юм. Дараах дарааллаар та бизнесээ төлөвлөөд үзээрэй.
Алхамууд
Та зах зээлийн судалгаандаа тулгуурлан зорилго, стратегиа тодорхой болгоно. Бизнесийн зорилго нь богино хугацаанд өндөр ашиг олох биш, урт хугацаанд тодорхой асуудлыг шийдвэрлэсэн, хэрэглэгчид үнэ цэнэтэй байх нь чухал юм шүү. Стратегийг бизнес моделийн хавтгай дээр хийж төлөвлөх нь маш үр дүнтэй байдаг. Таны бизнесийг нэг хуудсан дээр бүх талаас нь тодорхойлж чаддагаараа давуу талтай юм.
Та стратеги дээр дээрээ тулгуурлан маркетингийн төлөвлөгөөгөө гаргана. Та зах зээлийн хэдэн хувийг эзлэх, эсвэл нийт хэдэн хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх (борлуулалтын төлөвлөгөө), тэдэнд хүрэхийн тулд ямар сувгаар яаж харилцах, хэрэглэгч танай бүтээгдэхүүнийг хаанаас авах, бүтээгдэхүүн нь ямар үнэтэй байх, таны мэдээллийг яаж авах талаар тодорхой төлөвлөнө.
Үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахын тулд эхлээд та ямар багаар, ямар бүтэцтэй ажиллахаа тодорхойлно. Дараа нь жилийн туршид хэзээ ямар ажлууд хийгдэх, байнгын давтагдах үйл ажиллагаа болон төлөвлөгөөт үйл ажиллагаагаа хуанли дээр тодорхойлж өгнө. Ямар нийлүүлэгчээс орцоо авах, хэн ямар боловсруулалт хаана хийж, эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчид хэрхэн хүрэх талаар үйл ажиллагааны бүх алхамуудыг тодорхой төлөвлөх нь чухал.
Санхүүгийн төлөвлөгөөг борлуулалтын төлөв, үйл ажиллагаа болон маркетингийн төлөвлөгөөнд тулгуурлан гаргахад харьцангуй хялбар байдаг. Та хэдэн бүтээгдэхүүн ямар үнээр борлуулах, тэдний өртөг ямар байх, маркетинг болон үйл ажиллагааны зардал хэд байх, үүнээс энэ жил ямар ашигтай ажиллах төлөв харагдана.
Нийтлэг алдаа
Ихэнх жижиг дунд бизнес эрхлэгчид зээлд, эсвэл төсөлд хамрагдах зорилгоор бизнесийн төсөл, төлөвлөгөө, бичих хандлагатай байдаг. Өдөр тутмын ажилдаа дарагдаж, байнга завгүй ажилласаар хэзээ хаана, ямар зорилготой, юу эхэлсэн нь хувьсан өөрчлөгдсөөр танигдахын аргагүй хувирсан байх нь ч бий.
Уулын орой руу алхахдаа бид нэг хэсэг зөвхөн урдах замаа харан зүтгээд, амсхийх зуураа хүрэх цэгээ харж, саад тотгор харагдвал зам, жимээ өөрчилж, хаагуур явахаа тооцож, дахин урагшилж зүтгэсээр зорьсон газраа хүрдэг шиг, бизнесийн төлөвлөгөөгөө жил бүр эргэн харж, өөрчилж, сайжруулж байж амжилтанд хүрнэ гэдгийг санаарай.
Танд амжилт хүсье!
Sizinle Aynı İlgi Alanlarını Paylaşan Kişileri Bulun.
Sohbet ve chat yapmanızı kolay ve güvenli hale getiren sohbet odaları, sorunsuz ve kesintisiz mobil sohbet siteleri ile arkadaşlık ve yeni kişilerle tanışma imkanı.
android uyumlu dokunmatik ekran akıllı cep telefonları, tablet, ipad, iphone gibi Mobil cihazlarla tek bir tıkla Mobil Sohbet’e katılabilırsıniz.
Rastgele insanlarla Sohbet edin, romantizm bulun, çevrimiçi arkadaşlığın tadını çıkarın veya daha önce hiç tanışmadığınız insanlarla sosyalleşin.
Sohbet Chat Sohbet odaları Mobil Sohbet
https://www.gevezeyeri.com/chat.html
https://www.gevezeyeri.com/sohbet.html
https://www.gevezeyeri.com/mobil-sohbet.html
https://www.gevezeyeri.com/sohbetodalari.html
https://www.gevezeyeri.com/web-ve-mobil-sohbetlerin.faydalari.html
https://www.gevezeyeri.com/cevrimici-yeni-insanlarla-tanismak.html
https://www.gevezeyeri.com/sohbet-yoluyla-arkadas-edinme.html
https://www.gevezeyeri.com/icedonuk-olarak-arkadas-dinmek.html
https://www.gevezeyeri.com/rastgele-konusma-hakkinda.html
https://www.gevezeyeri.com/sosyal-etkilesim-bilimi.html
https://www.gevezeyeri.com/rastgele-sohbet-psikolojisi.html
https://www.gevezeyeri.com/web-sohbet-yeni-insanlarla-tanis.html
https://www.gevezeyeri.com/hayatin-en-iyi-parcasi-sohbet.html
https://www.gevezeyeri.com/9-temel-sohbet-kurallari.html