top of page

Инстаграм ашиглах 10 шалтгаан

Updated: Jan 25, 2023


Өнөө цагт фэйсбүүк инстаграм хоёрын ялгааг танилгүй сурталчилгаа хийнэ гэдэг салхинд мөнгөө цацахтай л ижил юм. Дансаа хоосолтол сурталчилгаа хийсэн ч өөрийн брэнд тань танигдахгүй байгаа бол та инстаграм хуудсаа хөгжүүлээд нэг үзээрэй. Инстаграмаар дамжуулан маркетингийн сурталчилгаа хийх нь хамгийн үр дүнтэй сурталчилгаа болдог гэвэл та итгэх үү?

Учир нь гадаад ертөнцөөс орж ирж буй мэдээллийг хүн бүр өөрийн мэдрэмжээрээ хүлээн авч тогтоодог. Хүний мэдрэмжийг визуал, киностет, аудиал гэх ерөнхий гурван төрлөөр ангилдаг байна. Визуал төрлийн хүмүүс нийт хүн амын дийлэнх хувь болох 40% эзэлдэг ба энэ төрлийн хүмүүс нь аливаа зүйлийг нүдээрээ харж, уншиж, бичиж тогтоодог бөгөөд үүнээсээ авч буй мэдрэмж нь илүү өндөр хөгжсөн байдаг. Тийм ч учраас хаа сайгүй борлуулалтын салбар бүрт визуалуудад зориулсан сурталчилгааг хийсээр байдаг. Жишээ нь: Нэг удаа ч болов супермаркетад ороод кассын хажуудах жижиглэнгийн бараануудаас юм худалдан авч байсан л биз дээ? Тэдгээр жижиглэнгийн барааг тусгайлан визуалуудад зориулж байрлуулан, тус барааны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой харуулдаг юм.

Тэгвэл инстаграм нь визуал мэдрэмжийг түлхүү баримталж бүтээгдсэн тул зорилтот бүлгийн хэрэглэгчдээ тогтоосноор сурталчилгаа хийх хамгийн тохиромжтой платформд зүй ёсоор ордог билээ. Үүний тулд:


1. Өөрийн зорилтот хэрэглэгчийг олж таних

Өөрийн зорилтот бүлгийн хэрэглэгчдээ олж авснаар тэдэнд зориулсан оновчтой контент төлөвлөгөөгөө боловсруулж, хүрээлэл дундаа идэвхитэй байж чадваас дагагчийн тоогоо өсгөх боломжтой болдог. Мөн ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүсийн хуудсанд ч тэр, сэтгэгдэл үлдээх, лайк дарах гэх зэрэг идэвхитэй байснаар харилцан нэгнээ дагалцах бас бусдыг дагуулах боломжтой юм.


2. Нэг сэдвээр бусдад танигд.

Инстаграм хуудас бол Фэйсбүк биш болохыг анхаараарай. Фэйсбүкийг инстаграмтайгаа холбож болдог ч инстаграмын дагагчаа өсгөхийн тулд нэг сэдвээрээ дагнах нь хамгийн чухал гэдгийг санаарай. Фэйсбүк дээр нийгмээс үүдэлтэй массыг хамаатуулах сэдвээр маркетинг сурталчилгаа хийж болдог бол, инстаграм хуудас таны брэндийг л тодорхойлох ёстой юм. Жишээ нь: та маш гоё гуталнууд сурталчилдаг хүн байлаа гэж бодоход, гутал авах гэж буй хүн хамгийн түрүүнд гутал зардаг дэлгүүрийг биш гутал сурталчилдаг өөрийн тань инстаграм хуудсыг санах ёстой юм. Үүний тулд сэдвээсээ ямар ч үед бүү хазаа!


3. Цаг хугацааг мэдэрч нийтлэх

Контент төлөвлөгөөгөө сэдвийн дагуу гаргаж чадсан бол хэзээ хэдэн цагаас нийтлэхээ ч мөн адил харгалзаж үзэх нь чухал юм шүү. Онлайн дэлгүүр болон борлуулах зорилготой сурталчилгааг өдөр бүр буюу тогтмол оруулж байх нь зөв ч гэлээ, цайны цагаар, үдээс хойш гэх мэт ажлын идэвхи суларсан үед нийтлэх нь хамгийн оновчтой байдаг гэдгийг санаарай. Инстаграм хэрэглэгчдийн судалгаанаас харахад нийт хэрэглэгчдийн 60% нь гурав дахь өдөр тогтмол ордог болохыг судалгаа харуулсан байдаг.


4. Өөрийн өнгө болон хэв маягийг тодорхойл

Инстаграмын эхний хуудас л таныг хэн бэ ямар зорилготой вэ гэдгийг илэрхийлэхэд контентийн өнгө хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг тул түлхүү нэг өнгөөр дагнах эсвэл өөрийн гэсэн хэв маягийг оновчтой тодорхойлох хэрэгтэй болдог. Судалгаанаас харахад цэнхэр өнгө түлхүү ашигласан контент бусад төрлийн контентоос 24% илүү хандалт авсан байна.


5. Тэмдэгтүүдийг тогтмол ашигла

Өдөр тутмын нийтлэлдээ хаштаг /#/ болон таг хийх гэх мэт тэмдэгтүүдийг тогтмол ашиглаж хэвшээрэй. Явсан орсон газар бүрээ тэмдэглэхээ мартуузай. Дээрх жишээг үргэлжлүүлэх аваас, таны гутал сурталчилдаг инстаграм хуудас тань олон төрлийн дэлгүүрийг газар зүйн байршилтай нь мөн гутлын брэнд гэх зэрэг бүх мэдээллийг ганцхан зургаар сурталчлах боломжтой болдгоороо давуу талтай.


6. Азтан шалгаруул

Өөрийн дагагчдын сонирхлыг буруулахгүйн тулд азтан шалгаруулах хэрэгтэй. Үүний тулд 3 найзаа мэншион хийж, пост стори дээрээ шэйр хийж, лайк дарах гэх мэт нийтлэг аргуудыг ашиглаж болох юм. Харин дараа нь рэндомын тусламжтай азтанаа шалгаруулах боломжтой болдог.


7. Стори болон видео тогтмол ашигла

Стори видео зэрэг нь визуал төрлийн хүмүүсээс гадна аудиал төрлийн дагагч нарын үргэлж анхаарлын төвд байдаг контентийн нэг хэлбэр. Зарим хүмүүс цахим сүлжээнд зурган пост биш зөвхөн видео контент үзэх гэж ордог хүмүүс ч байдаг гэдгийг санаарай. Тиймээс видео болон стори тогтмол оруулж өгөх нь маш зөв юм.


8. Эргэх холбоог сайжруул

Стори лайв пост бүр тань дагагчиддаа хандсан, тэдгээрийн үзэл бодлыг хүлээж авсан өнгө аястай байх нь чухал. Эргэх холбоог хамгийн сайн хийж чадах арга бол тогтмол асуулт асуух, сэтгэгдэл бичүүлэх түүнд нь хариу бичих зэрэг үе үе халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд оршдог. Мөн био болох инстаграмын үндсэн тайлбар хэсэг дээр маш оновчтой өөрийгөө тодорхойлох үгсийг бичихээс гадна тантай холбогдох арга хэрэгслээ ч бичихээ бүү мартаарай.


9. Товч бөгөөд эерэг бай

Инстаграм хуудасны хэрэглэгчдийн судалгаанаас харвал залуу насны хэрэглэгчид түлхүү ашигладаг болохыг харж болно. Харин залуусын хандлагыг сөрөг мэдээгээр бус эерэг мэдээллээр дүүргэх нь чухал юм. Контент ямар ч гоё зурагтай байсан гэсэн бичвэр урт байх тусам дагагчид постыг алгасах хандлага элбэг байдаг. Тиймээс бага бич их үзүүл. Хэрэв та трэйнер коуч сэтгэл зүйч гэх мэт бичгээр зөвлөгөө үзүүлдэг нэгэн бол өөрийн зөвлөгөөгөө зурган постероор болон видео хэлбэрээр оруулах нь хамгийн тохиромжтой юм шүү.


10. Контентийг хүчтэй болго

Зурган контент болон видео контент бүрээ бусдаас өвөрмөц харагдуулахыг хүсвэл, утасны тань камераас гадна олон төрлийн түүлс ашиглаж сурсан байх хэрэгтэй. Учир нь энгийн утсаар авсан зургаа инстаграмын филлер ашиглан өөрчилсөн ч гэсэн таны бизнесийн өнгө төрх цаашлаад өөрийн тань хэв маягийг тодорхойлж чадахгүй л болов уу?

Хэрвээ та цаг хугацаагаа үнэлдэг хүн бол, эдгээр зүйлсийг төлөвлөж сурах гэхийн оронд зүгээр л виртуал туслахад даатгаад орхи. Бид таны мэдэхгүй мэдээллийг тань, бусдад таны өмнөөс мэдрүүлэх болно.







4 Comments


Hair Mond
Hair Mond
Jul 22

Experience the best hair patch in Delhi with Hairmond. We specialize in providing high-quality hair patches that offer a natural and seamless look. Our expert team customizes each hair patch to perfectly match your style and needs, ensuring comfort and durability. Whether you're dealing with hair loss or seeking a new look, Hairmond's hair patch solutions are designed to boost your confidence and enhance your appearance. Choose Hairmond for top-notch hair patch service in Delhi and transform your look with ease and professionalism.


Like

Mega Web Design, a leading web design company in Canada, offers specialized dental clinic website design services tailored to enhance your practice's online presence. Our expert team creates modern, user-friendly websites that attract new patients and provide an excellent user experience. We focus on aesthetics, functionality, and SEO optimization to ensure your dental clinic stands out in the competitive market. Trust Mega Web Design to deliver a professional, responsive website that reflects the quality of you dental clinic website design services and drives business growth.


Like

Unlock the full potential of your online store with Matebiz Pvt Ltd, the experts in SEO for ecommerce website. Our tailored digital marketing for ecommerce solutions enhance your site's visibility, drive targeted traffic, and boost sales. We specialize in optimizing product listings, improving site architecture, and implementing strategic content marketing. With our comprehensive approach, Matebiz Pvt Ltd ensures your ecommerce business achieves higher search rankings and engages more customers. Partner with us to transform your ecommerce website into a powerful revenue-generating platform.


Like

eleanorross0109
Dec 18, 2023

Dissertation Writing Services is a reputable company that specializes in providing comprehensive thesis writing services to students pursuing advanced degrees. With a team of skilled and experienced writers, the company is dedicated to assisting students in crafting high-quality and well-researched theses. Their services encompass various academic disciplines, ensuring that students from diverse fields can benefit from their expertise. Dissertation Writing Services places a strong emphasis on originality and academic integrity, delivering custom-written theses tailored to meet the unique requirements of each client. The company is known for its commitment to meeting deadlines while maintaining a high standard of quality. Through their reliable and confidential services, UK Dissertation Writing Services has earned a positive reputation among students seeking professional assistance with…

Like
bottom of page